MedTour Logo
MedTour
ЭмнэлэгАялалҮзвэр үйлчилгээТасалбар захиалах
КомпаниMMTPAA холбооны тухайЗорилго, алсын харааХамтрагчидГишүүнчлэлХолбоо барих
MedTour Logo
MedTour

Дэлхийн жишигт нийцсэн эмнэлгийн аялал — түнш эмнэлгийн багцуудыг үзэж, бүртгүүлнэ үү.

Хурдан холбоосууд

  • Эмнэлэг
  • Аялал
  • Бүртгүүлэх
  • Нэвтрэх

Тусламж

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

Холбоо барих

  • info@medtour.mn
  • +976 7000-0000
  • Улаанбаатар, Монгол

© 2026 MedTour. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Азийн дэлхийн жишигт нийцсэн эмнэлэгтэй хамтарсан

MedTour Logo
MedTour
ЭмнэлэгАялалҮзвэр үйлчилгээТасалбар захиалах
КомпаниMMTPAA холбооны тухайЗорилго, алсын харааХамтрагчидГишүүнчлэлХолбоо барих
Түнш эмнэлэг

Түнш эмнэлэг

Азийн шилдэг, олон улсын магадлан итгэмжлэгдсэн эмнэлэгтэй танилцана уу.

Хөх хот

Чихрийн шижингийн эрүүл мэндийн менежментийн төв (Uton Health)

Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх, амьдралын хэв маягийг удирдах замаар эмчлэх чиглэлээр дагнасан мэргэжлийн төв юм. (Huafeng Health / Youtang Health)

Чихрийн шижингийн хяналтХоол зүйн зөвлөгөөАмьдралын хэв маяг
Дэлгэрэнгүй үзэх
Баотоу хотын Монгол-Хятад уламжлалт анагаах эмнэлэг (Baotou Mongolian-TCM Hospital)
Баотоу хот

Баотоу хотын Монгол-Хятад уламжлалт анагаах эмнэлэг (Baotou Mongolian-TCM Hospital)

Баотоу хотын Монгол-Хятад уламжлалт анагаах ухааны эмнэлэг нь 1988 онд байгуулагдсан (хуучнаар Баотоу хотын Ажилчдын эмнэлэг) бөгөөд Баотоу хотын Монгол-Хятад анагаах ухааны судалгааны хүрээлэнгийн бүтэц, чиг үүргийг давхар хэрэгжүүлдэг. 1994 онд БНХАУ-ын Уламжлалт анагаах ухааны удирдах газраас “III зэрэглэлийн B түвшний” эмнэлгээр үнэлэгдэж, Өвөр Монголын үндэстний эмнэлгүүдээс анх удаа энэ зэрэглэлд хүрсэн. 2003 онд “III зэрэглэлийн A түвшний” эмнэлэг болж ахисан бөгөөд 2013 онд үндэсний хэмжээний үндэстний анагаах ухааны III зэрэглэлийн A түвшний нэгдсэн эмнэлэг болж амжилттай байгуулагдсан. 2024 онд дахин магадлан итгэмжлэгдсэн. Өнөөдөр тус эмнэлэг нь Өвөр Монголын баруун бүсийн томоохон эмнэлгүүдийн нэг болж хөгжиж, Монгол, Хятад уламжлалт болон барууны анагаах ухааныг хослуулсан, эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээ хосолсон иж бүрэн үйлчилгээтэй эмнэлэг болж өргөжсөн. Тус эмнэлэг нь: • Улсын хэмжээнд уламжлалт анагаах ухааны резидент эмч бэлтгэх сургалтын бааз • Өвөр Монголын Монгол эмчийн сургалтын хамтарсан бааз • Дэлхийн уламжлалт анагаах ухааны судалгаа, хөгжлийн клиник суурь бааз болон олон улсын болон үндэсний нэр хүндтэй эмч, судлаачдын сургалт, уламжлал дамжуулах төвүүдийг ажиллуулдаг. 2023 онд: • Чихрийн шижингийн эмнэлэг • Арьсны өвчний эмнэлэг тус тус байгуулагдсан. 2025 онд Өвөр Монголын Эрүүл мэндийн хорооноос баталж, Баотоу Анагаах Ухааны Их Сургуультай хамтран барууны эмч нарт уламжлалт анагаах ухаан заах сургалтын бааз болсон. ________________________________________ Мэргэжлийн бүтэц, давуу тал Тус эмнэлэг нь: • Улсын хэмжээний тэргүүлэх 1 мэргэжил (хоол боловсруулах эрхтэн) • Давуу 2 мэргэжил (урьдчилан сэргийлэх, Монгол эмчилгээ) • Төлөвшиж буй 2 гол мэргэжил • Аймгийн түвшний 10+ тэргүүлэх мэргэжлийн чиглэлтэй Үүнд: • Монгол эмчилгээ • Сэргээн засах эмчилгээ • Арьс, мэдрэл, ахмадын өвчин • Зүү, бариа засал зэрэг олон чиглэл багтана. ________________________________________ Хэмжээ, хүчин чадал Эмнэлэг нь: • 2 салбар (Дунхэ, Биньхэ) • Нийт газар: 72,000 м² • Барилгын талбай: 42,000 м² • Ор: 730 • 33 клиникийн тасаг • 8 оношлогооны тасаг • 26 сувилахуйн нэгжтэй Ажилтнууд: • Нийт: 1045 • Мэргэжлийн ажилтан: 931 (90%) • Ахлах зэрэгтэй: 315 • Монгол, Хятад уламжлалт эмч: 229 (62.7%) ________________________________________ Тоног төхөөрөмж Тус эмнэлэг нь: • 1.5T MRI • 64 эгнээ 128 зүсэлттэй CT • C-arm интервенцийн төхөөрөмж зэрэг 500+ дэвшилтэт тоног төхөөрөмжтэй Мөн бүс нутгийн хамгийн том: 👉 Монгол-Хятад эмийн бэлдмэлийн үйлдвэртэй • 6 төрлийн хэлбэр • 200+ төрлийн эм үйлдвэрлэдэг • Аюулгүй, үр дүнтэй, баталгаатай ________________________________________ Шагнал, үнэлгээ Сүүлийн жилүүдэд: • “Үндэсний шилдэг 100 эмнэлэг” • “Иргэдийн итгэл хүлээсэн эмнэлэг” • “Үндэсний соёл иргэншлийн тэргүүний байгууллага” (2 удаа) • “Ковидын эсрэг шилдэг эмнэлэг” • “Үндэстний эв нэгдлийн шилдэг байгууллага” зэрэг олон шагнал хүртсэн.

Монгол анагаах ухаанХятадын уламжлалт анагаах ухаанДотор өвчин
Дэлгэрэнгүй үзэх
Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлэг (Inner Mongolia International Mongolian Hospital)
Хөх хот

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлэг (Inner Mongolia International Mongolian Hospital)

2012 онд байгуулагдсан бөгөөд Монгол анагаах ухааныг голлон хөгжүүлсэн эмчилгээ, эрдэм шинжилгээ, сургалт, урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн хамгаалал, сэргээн засах, яаралтай тусламж, эмийн үйлдвэрлэл зэргийг нэгтгэсэн орчин үеийн гуравдугаар шатлалын А зэрэглэлийн эмнэлэг юм. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд эмнэлэг нь Өвөр Монголын засгийн газар болон БНХАУ-ын уламжлал анагаах ухааны удирдах газрын дэмжлэгтэйгээр эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг баримталж, ард иргэдийн эрүүл мэндийг төвд тавин Монгол анагаах ухааны онцлог давуу талыг хөгжүүлж ирсэн. Одоогоор 266 төрлийн өвчнийг зөвхөн монгол эм, эмчилгээний аргаар эмчилж байна. Манай эмнэлэгийн баг: 2 улсын их эмч 3 улсын нэрт монгол эмч 1 Цихуан эрдэмтэн 24 Өвөр Монголын нэрт монгол эмч 50 гаруй доктор, постдоктор Эмнэлгийн ажилтнуудын 80% нь монгол анагаах ухааны мэргэжилтэнгүүд ажиллаж байна.

Монгол уламжлалт анагаах ухаанДотор өвчинНөхөн сэргээх
Дэлгэрэнгүй үзэх
Тяньхэн эмнэлгийн байгууллага (Tianheng Healthcare)
БНХАУ-ын сүлжээ

Тяньхэн эмнэлгийн байгууллага (Tianheng Healthcare)

Tianheng Healthcare (天衡医疗) буюу Тяньхэн эмнэлгийн байгууллага нь БНХАУ-д цусны даралт ихсэх, чихрийн шижин болон бодисын солилцооны архаг өвчний оношилгоо, эмчилгээ, урт хугацааны хяналтаар мэргэшсэн сүлжээ эмнэлгийн байгууллага юм. Тус эмнэлэг нь архаг өвчийг зөвхөн эмчлэхээс гадна өвчтөний амьдралын хэв маяг, өдөр тутмын хяналт, урьдчилан сэргийлэлт, урт хугацааны менежментэд чиглэсэн цогц үйлчилгээг үзүүлдэг. Уриа: "Гурван өндөр өвчний үед Тяньхэнд ханд." (看三高 找天衡) "Гурван өндөр" (三高) гэдэг нь: 1. Цусны даралт ихсэх 2. Цусан дахь сахарын хэмжээ ихсэх 3. Цусан дахь өөх тос ихсэх Үйл ажиллагааны чиглэл: • Цусны даралт ихсэх өвчний оношилгоо, эмчилгээ • Чихрийн шижингийн оношилгоо, хяналт • Бодисын солилцооны эмгэгийн менежмент • Архаг өвчний урт хугацааны хяналт • Хооллолт, амьдралын хэв маягийн зөвлөгөө

Цусны даралт ихсэхЧихрийн шижинБодисын солилцооны эмгэгАрхаг өвчний хяналт
Орчин үеийн эм зүйн судалгааны төв
Дэлгэрэнгүй үзэх
Таван Махбодь уламжлалт анагаах ухааны эмнэлэг (MTA5)
Хөх хот

Таван Махбодь уламжлалт анагаах ухааны эмнэлэг (MTA5)

Таван Махбодь уламжлалт эмнэлэг нь уламжлалт анагаах ухаан болон орчин үеийн оношилгооны технологийг хослуулан үйл ажиллагаа явуулдаг, туршлагатай, найдвартай эмнэлэг юм. 15 жилийн туршлагатай мэргэшсэн эмч нар үйлчлүүлэгч бүрийн биеийн онцлогт тохируулсан оношилгоо, эмчилгээг хийж, өвчнийг зөвхөн шинж тэмдгээр бус уг шалтгаанаар нь эмчлэхийг зорьдог. Тус эмнэлэг нь өндөр түвшний нарийвчилсан шинжилгээ, оношилгоог боломжийн үнээр санал болгодог бөгөөд найрсаг үйлчилгээ, тухтай орчин бүрдүүлснээр үйлчлүүлэгчдийн итгэлийг хүлээсэн. Мөн Монгол хэлтэй эмч, ажилтнуудтай тул үйлчлүүлэгчид ойлгомжтой зөвлөгөө авч, эмчилгээний явцыг бүрэн хянах боломжтой. Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газартай учраас мэдээлэл, зохион байгуулалт, эмчилгээний үйлчилгээ нь найдвартай, аюулгүй, тасралтгүй явагддаг.

Уламжлалт анагаах ухаанДотор өвчинНөхөн сэргээх
Олон улсын стандарт
Дэлгэрэнгүй үзэх
Ордос хотын эмнэлэг (Ordos City Hospital)
Ордос хот

Ордос хотын эмнэлэг (Ordos City Hospital)

· Манай эмнэлэг Ордос хотод байрладаг Монгол уламжлалт анагаах ухааны эмнэлэг бөгөөд монгол уламжлалт эмчилгээ, орчин үеийн эмчилгээтэй хосолсон иж бүрэн үйлчилгээг үзүүлдэг эмнэлэг юм. · 1979 онд байгуулагдсан бөгөөд Кангбаши ба Дуншэн дүүрэгт салбаруудаар үйл ажиллагаа явуулдаг. · 18 клиник тасагтай, 480 орны хүчин чадалтай, Монгол уламжлалт эмчилгээний судалгаа, сургалт, эмийн үйлдвэрлэл зэрэг олон чиглэлээр ажилладаг. · Ордос хотын Монгол эмнэлэг нь 1979 онд байгуулагдсан бөгөөд 40 гаруй жилийн хөгжлийн үр дүнд Монгол уламжлалт анагаах ухааны эмчилгээ, эрдэм шинжилгээ, сургалт, Монгол эмийн үйлдвэрлэлийг нэгтгэсэн улсын III зэрэглэлийн А зэрэглэлийн иж бүрэн Монгол эмнэлэг болон хөгжсөн. · Эмнэлэг нь: · Канбаши салбар · Канбаши хойд бүсийн сэргээн засах төв · Дуншэн салбар · гэсэн 3 үндсэн хэсэгтэй.

Ерөнхий анагаах ухаанЯаралтай тусламжНарийн мэргэжлийн мэс засал
Дэлгэрэнгүй үзэх
Гуорүй Лианькан эмнэлэг (Guorui Liankang Hospital)
Хөх хот

Гуорүй Лианькан эмнэлэг (Guorui Liankang Hospital)

Орчин үеийн оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх, сэргээн засах үйлчилгээг нэгтгэсэн эрүүл мэндийн байгууллага. -Тус эмнэлэг нь орчин үеийн анагаах ухааны технологиор, мэргэжлийн эмч нар иргэдэд чанартай, хүртээмжтэй, найдвартай эмчилгээ, үйлчилгээ зарчмын хүрээнд эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн үйлчилгээ үзүүлэхийг зорин ажиллаж байна. • Оношилгоо лабораторийн шинжилгээ • Сэргээн засах эмчилгээ • Урьдчилан сэргийлэх үзлэг • Архаг өвчний хяналт, эмчилгээ • Эрүүл мэндийн зөвлөгөө Манай эмнэлгийн онцлог: • Орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмжтэй • Мэргэжлийн туршлагатай эмч, эмнэлгийн ажилтнуудтай • Өвчнийг нэн тэргүүнд тавих үйлчилгээний системтэй • Түргэн шуурхай, найдвартай эмчилгээ үйлчилгээ

Эрүүл мэндийн менежментНөхөн сэргээхАрхаг өвчнөөс урьдчилан сэргийлэх
Дэлгэрэнгүй үзэх
Хөх хот
4.5

A DI SU

Дэлгэрэнгүй үзэх
MedTour Logo
MedTour

Дэлхийн жишигт нийцсэн эмнэлгийн аялал — түнш эмнэлгийн багцуудыг үзэж, бүртгүүлнэ үү.

Хурдан холбоосууд

  • Эмнэлэг
  • Аялал
  • Бүртгүүлэх
  • Нэвтрэх

Тусламж

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

Холбоо барих

  • info@medtour.mn
  • +976 7000-0000
  • Улаанбаатар, Монгол

© 2026 MedTour. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Азийн дэлхийн жишигт нийцсэн эмнэлэгтэй хамтарсан