Аялал Улаанбаатар хотын төв талбайгаас оройн 20:00 цагт эхэлнэ. Зорчигчид урьдчилан товлосон цагт цугларч, аяллын бүртгэл, суудлын хуваарилалт, аюулгүй ажиллагааны товч зааварчилгаанд хамрагдана. Үүний дараа тав тухтай аяллын автобусаар Замын-Үүд чиглэлд хөдөлнө. Замын турш: 📍 Чойр 📍 Шанд чиглэлд төлөвлөгөөт түр зогсолт хийж, зорчигчид амарч, бие засах, биеэ сэргээх боломжтой. 🚍 Автобус нь налдаг суудал, цэнэглэгч, дэлгэц зэрэг тоноглолтой тул урт замын аялалд тухтай нөхцөл бүрдэнэ.
Өглөө Замын-Үүд хотод хүрэлцэн ирж, хил нэвтрэх бэлтгэл хангана. Зорчигчид: Амарч цай уух Ачаа тээшээ шалгах Хил нэвтрэхэд бэлдэх боломжтой. ⏰ 08:00 цагт хил нээгдэж, Эрээн хот руу нэвтэрнэ. Хил нэвтэрсний дараа: Хятад хөтөчтэй танилцана Аяллын дараагийн зохион байгуулалтын мэдээлэл авна 🍽 Өдрийн хоол иднэ Үүний дараа Жинин хот руу (~350 км) аяллын автобусаар хөдөлнө. Орой Жинин хотод хүрэлцэн ирсний дараа: ♨️ Юнлян 33 халуун рашаан – байгалийн халуун рашаанд орж биеийн алжаал тайлж, амарна 🏨 Байрлах: Water World халуун рашааны амралтын төв 🍽 Оройн хоол багтсан
Өглөөний хоолны дараа: 📍 Фэнхуан цамхаг (Хүслийн суварга) Хотыг дээрээс харах боломж Дурсгалын зураг авах Дараа нь Жинин хотоос Хөх хот (~150 км) чиглэлд хөдөлнө. Хөх хотод хүрэлцэн ирсний дараа: 💦 Наобао усан парк Усны тоглоом, гулгуур Чөлөөт цаг, амралт Орой: 🍽 Оройн хоол 🏨 Зочид буудалдаа байрлана Байрлах: Датян эсвэл Чанъань Жинзө зочид буудал 🍽 Өглөөний хоол багтсан
Өглөө зочид буудалд сэрээд, өлөн үедээ эрүүл мэндийн нарийвчилсан үзлэг, шинжилгээнд хамрагдана. Аяллын хүрээнд зорчигчид дараах 2 төрлийн эмнэлэгт үзлэг өгнө: 🏥 Таван махбодь уламжлалт анагаах ухааны эмнэлэг Биеийн ерөнхий оношилгоо Дотор эрхтний үйл ажиллагааны үнэлгээ Зүү, төөнүүр, бариа заслын зөвлөгөө Дархлаа, биеийн тэнцвэр сайжруулах зөвлөмж 🏥 “Гурван өндөр” нарийн мэргэжлийн эмнэлэг (сахар, даралт, зүрх судас) Цусны сахар Артерийн даралт Зүрх судасны оношилгоо Орчин үеийн тоног төхөөрөмжөөр шинжилгээ 📌 Ийнхүү уламжлалт болон орчин үеийн оношилгоог хослуулсан иж бүрэн үзлэгт хамрагдана. Үзлэгийн дараа: 🛍 Шоппинг, чөлөөт цаг Орой: 🕌 Их Жао сүм (гадна талаас) үзэж сонирхоно 🏨 Буудалдаа амарна 🍽 Өглөө + оройн хоол багтсан
Өглөө зочид буудлаас гарч (check-out) аяллаа үргэлжлүүлнэ. Эхлээд: 🩺 Эмнэлгийн үзлэгийн хариу, зөвлөгөөгөө авна Дараа нь Эрээн хот (~400 км) руу хөдөлнө. Эрээнд хүрэлцэн ирсний дараа: 🛍 Чөлөөт цаг Зах, худалдааны төвүүдээр дэлгүүр хэсэх Өөрийн хэрэгцээт бараа худалдан авах 🏨 Байрлах: Хуалян эсвэл Оухуа зочид буудал 🍽 Өглөөний хоол багтсан
Үд дунд зочид буудлаас гарч: Ачаа тээшээ бэлдэнэ Хил нэвтрэх бэлтгэл хийнэ Эрээн – Замын-Үүд боомтоор хил нэвтэрч: Хил гаалийн шалгалтад орно Монгол Улсад нэвтэрнэ Үүний дараа буцах аяллын зохион байгуулалт хийгдэнэ.
🚌 Орой 19:00 цагт Улаанбаатар хот руу хөдөлнө. Замын турш: Түр зогсолтууд Амрах боломж 📍 Улаанбаатар хотод хүрэлцэн ирснээр аялал бүрэн өндөрлөнө.